“Ёс зүйг эрхэмлэгч эмнэлэгийн мэргэжилтэн”-г шалгаруулна
Энэ оны “Ёс зүйг эрхэмлэгч эмнэлэгийн мэргэжилтэн"-г шалгаруулах аяныг 11 дүгээр сарын 25-ныг хүртэл зарлажээ.
Мэдээллийн алба

Энэ оны “Ёс зүйг эрхэмлэгч эмнэлэгийн мэргэжилтэн"-г шалгаруулах аяныг 11 дүгээр сарын 25-ныг хүртэл зарлажээ. Аяны гол зорилго нь эмч, эмнэлэгийн мэргэжилтний харилцаа, хандлага, ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх, ажлын хариуцлага, сахилгыг дээшлүүлэх, баг, хамт олны бүтээлч, эерэг уур амьсгалыг бүрдүүлэхэд оршиж байгаа бөгөөд шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар явуулахаар болжээ.
“Ёс зүйг эрхэмлэгч эмнэлэгийн мэргэжилтэн" нь тухайн жилийн ажил үйлчилгээндээ ёс зүйн хэм хэмжээг мөрдлөг болгон, харилцаа хандлагаараа ёс зүйтэй, бусдад үлгэр дууриалалтай ажилласан эмч, эмнэлэгийн мэргэжилтэн, ажилчид байхаар ерөнхий шаардлагад тусган, талархлын хайрцгийг алба, тасаг бүрийн ажлын байранд байршуулан ажилтан бүрийн талархлын зурвас илгээх нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллах ёстой юм.
Аяны хүрээнд ажилчдын дунд ёс зүйн чиглэлээр сургалт, ярилцлага, хэлэлцүүлэг, АХА тэмцээн, мэтгэлцээн зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ


















