Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ёс зүйгүй авирласан гишүүдэд хариуцлага тооцох ёстой гэв

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд Төрийн ордон болон чуулганы танхимд биеэ зөв авч явах талаар тусгасан байдаг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ёс зүйгүй авирласан гишүүдэд хариуцлага тооцох ёстой гэв
Ёс зүйгүй авирласан гишүүдэд хариуцлага тооцох ёстой гэв. Зураг: МҮОНРТ

Ёс зүйгүй авирласан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохгүй байна гэж улс төр судлаачид шүүмжиллээ. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд Төрийн ордон болон чуулганы танхимд биеэ зөв авч явах талаар тусгасан байдаг. Мөн ёс зүйн хэм хэмжээг сахиж, олон нийтэд үлгэр жишээ байх хэрэгтэй гэдгийг ч онцолсон байна. Гэтэл манай УИХ-ын гишүүд чуулганы танхимд согтуу ирсэн, хоорондоо зодолддог, цахим ертөнцөөр зүй бус зураг тараадаг, чуулганы хурлаас хоцордог, тасалдаг гээд ёс зүйн дүрмээ зөрчсөөр байдаг. Харин энэ бүхэнд хариуцлага тооцохгүй байна гэж улс төр судлаачид хэллээ.

Гадны улс оронд чуулганы хуралдаанаас хоцрох, таслах тохиолдолд цалин хасах, удаа дараа ёс зүйн зөрчил гаргавал их хурлын гишүүнээс эргүүлэн татах зэрэг шийтгэл оногдуулдаг аж. Харин манай гишүүд ёс зүйн дүрмээ зөрчсөн тохиолдолд УИХ-ын Ёс зүйн дэд хороо хяналт тавих ёстой. Гэтэл тус хорооны гишүүд хэн нэгний талаар өргөдөл гомдол ирээгүй учраас хариуцлага тооцдоггүй гэсэн тайлбар өгдөг байна.

Одоо та бүхэнд МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Ц.Батболдын яриаг хүргэе.

Хуваалцах