Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Ёс зүйн дэд хороо хуралдав

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг хэлэлцээд, холбогдох гишүүд албан томилолттой байгаа

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ёс зүйн дэд хороо хуралдав
Ёс зүйн дэд хороо хуралдав. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг хэлэлцээд, холбогдох гишүүд албан томилолттой байгаа учир хойшлуулахаар шийдвэрлэлээ. Уг асуудлыг хойшлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн.

Дараа нь УИХ-ын зарим гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах тухай асуудлыг хэлэлцэв. “Бид уучлахгүй хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас 09 дүгээр сарын 24-ний өдөр УИХ-ын нэр бүхий гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах хүсэлтийг ирүүлсэн байна.

Энэ дагуу УИХ-ын гишүүдээс холбогдох тайлбарыг бичгээр авсан болохыг Дэд хорооны дарга хэлэв. Уг хүсэлтийг хуралдаанаар хэлэлцээд, нэр бүхий гишүүдээс холбогдох тайлбар мэдээллийг авах, судалгаа хийх нь зүйтэй хэмээн үзэж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилсон юм

Хуваалцах