Ёс зүйн сургалт болно
ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монгол улсын Шинжлэх ухааны Академи хамтран эрдэм шинжилгээний ажилтан, их, дээд сургуулиудын багш нарт зориулсан ёс зүйн сургалтыг 11 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

Нийгмийн өөрчлөлт, үсрэнгүй хөгжлийн өнөө үед мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэх, сургалт судалгааны ажил хийхэд ёс зүйн мэдлэг болон ёс суртахууны хүмүүжил ихээхэн шаардлагатай бөгөөд энэ чиглэлийн мэдлэг, мэдээллийг олгох, түгээн дэлгэрүүлэх зорилготой дөрвөн өдрийн сургалтад Монголын их, дээд сургуулийн 30 гаруй багш, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын төлөөлөл оролцох аж.
Сингапур, Намиби, Кувейт улсын их, дээд сургуулиудаас ёс зүйн ухааны профессор багш нар хүрэлцэн ирж сургалтыг удирдан явуулах юм байна. Тус сургалтад зориулж ЮНЕСКО-гийн био-ёсзүйн үндсэн сургалтын хөтөлбөрийн кейс судалгааны цувралаас “Хүний эрхэм чанар ба хүний эрхийн кейс судалгаа” номыг монгол хэлнээ орчуулан хэвлүүлжээ.