Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ёс зүйтэй байх нь мэндлэх, хүндлэхээс эхэлнэ” уриалга гарган, хэлэлцүүлэг зохион байгуулав

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас бие бүрэлдэхүүний сахилга, хариуцлага, дэг журмыг сайжруулж, хууль тогтоомж, ёс зүйн хэм хэмжээг сайжруулах зорилгоор “Сахилга-ёс зүйн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ёс зүйтэй байх нь мэндлэх, хүндлэхээс эхэлнэ” уриалга гарган, хэлэлцүүлэг зохион байгуулав
“Ёс зүйтэй байх нь мэндлэх, хүндлэхээс эхэлнэ” уриалга гарган, хэлэлцүүлэг зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас бие бүрэлдэхүүний сахилга, хариуцлага, дэг журмыг сайжруулж, хууль тогтоомж, ёс зүйн хэм хэмжээг сайжруулах зорилгоор “Сахилга-ёс зүйн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр холбогдох эрх зүйн, баримт бичгүүдийн хүрээнд алба хаагчдын сахилга хариуцлага, дэг журмыг сахих үүрэг, ёс зүйн хэм хэмжээ сэдвээр мэдээлэл хийж, 2021 онд сайшаагдсан, сахилгын зөрчил гаргаж, шийтгэл хүлээсэн, сахилга ёс зүйн хяналтын хуудсаар анхааруулга авсан бүртгэл, зөрчил гаргасан алба хаагчдын судалгааг танилцуулсан юм.

Мөн алба хаагчид “Ёс зүйтэй байх нь мэндлэх, хүндлэхээс эхэлнэ” уриалга гарган, хэлэлцүүлэг зохион байгуулж, ёс зүйн зөрчил гаргахгүй байх талаар баталгаа гаргуулан гарын үсэг зуруулж, сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар үүрэг чиглэл өглөө гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах