Ёширо Мори: Цар тахлыг ялан дийлж чадахгүй бол олимпыг дахин хойшлуулахаас өөр аргагүй
Хэрвээ 2021 оны зун шинэ коронавирусний цар тахлыг ялан дийлж чадахгүй бол Токиогийн зуны олимпыг дахиад хойшлуулахаас өөр аргагүй гэж “Токио-2020”-ийг зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори
Мэдээллийн алба

Хэрвээ 2021 оны зун шинэ коронавирусний цар тахлыг ялан дийлж чадахгүй бол Токиогийн зуны олимпыг дахиад хойшлуулахаас өөр аргагүй гэж “Токио-2020”-ийг зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори “Никкан спорт” хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.
Дэлхий дахинаа нүүрлэсэн шинэ коронавирусний цар тахлын улмаас Токиогийн олимпын наадмыг нэг жилээр хойшлуулж, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд зохион байгуулахаар болоод байгаа юм.


















