Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ёслол хүндэтгэлийн өргөөтэй болж, үйл ажиллагааг нь эхлүүллээ

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын хамт олон албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, алба хаагчдаа алдаршуулах, ахмад, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор “Ёслол хүндэтгэлийн өргөө”-тэй болж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ёслол хүндэтгэлийн өргөөтэй болж, үйл ажиллагааг нь эхлүүллээ
Ёслол хүндэтгэлийн өргөөтэй болж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын хамт олон албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, алба хаагчдаа алдаршуулах, ахмад, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор “Ёслол хүндэтгэлийн өргөө”-тэй болж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа М.Адьяабаатар болон үе, үеийн ажилтан, алба хаагчдын төлөөлөл оролцсон байна.

Хүндэтгэлийн өргөөнд Онцгой байдлын газрын онцлог, түүхэн замнал, аврах үйл ажиллагаанд ашиглагдаж байсан багаж хэрэгсэл болоод алба хаагчдын гар урлал, бүтээлийн дээжис зэрэг 65 нэр төрлийн үзмэрүүдийг дэлгэлээ гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах