Ю.Цэдэнбал агсны хөшөөнд МАХН-ын удирдлагууд хүндэтгэл үзүүлэв
Монголын төр засгийн удирдлагад олон жил ажиллаж байсан Ю.Цэдэнбал даргын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд МАХН-ын удирдлага болон дэмжигч гишүүд оролцсон юм.
Мэдээллийн алба

Монголын төр засгийн удирдлагад олон жил ажиллаж байсан Ю.Цэдэнбал даргын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд МАХН-ын удирдлага болон дэмжигч гишүүд оролцсон юм. Тус үйл ажиллагаанд МАХН-ын удирдлага болон дэмжигч гишүүд оролцсон юм. Цэцэг өргөх ёслолын үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба хэлэхдээ “Улс төрийн хэлмэгдүүлэлт гэдэг нь өнөөгийн 21-р зуунд давтагдахгүй байх ёстой. Энэ олон улстөрчдөд нэн ялангуяа улс төрийн намуудад хамаатай ийм асуудал байгаа юм. Тийм учраас МАХН өнөөдөр улс төрийн хэлмэгдүүлэлт дахин давтагдаж үргэлжилж байгаа явдлыг өөрийн намын даргад тохиолдож байгаа улс төрийн үйл явдал гэж үздэг. Цаашдаа улс төрийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохын төлөө улс төрийн нам идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж улс төрийн тэмцлээ үргэлжлүүлнэ” гэдгээ хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх үеэрээ илэрхийлэв. Ийнхүү МАХН-ын нийт гишүүд Монголын нийт ард түмний өмнөөс улс төрийн хэлмэгдүүлэлтийн хүндэтгэлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон юм.
Л.Цог:Хэлмэгдэгсдийг цагаатгах ажил дуусах шатандаа орсон
УИХ-ын дэд дарга Л.Цог, Цагаатгалын комиссын дарга Л.Цогтой ярилцлаа.
-Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөх болсны учир юу вэ. Мэдээж МАХН-ын удирдагч гэдгээр сонгосон уу?
-Энэ бол уламжлал болсон арга хэмжээ шүү дээ. МАХН-ыг дахин сэргээн байгуулснаас хойш дөрөв дэх жилдээ өргөн барьж буй хүндэтгэлийн арга хэмжээ юм. Нэгт МАХН-ыг олон жил ахлаж тэргүүлж явсан, Монголын төрийг 40 гаруй жил ахлаж явсан Ю.Цэдэнбал нь зүй ёсны хүндэтгэл үзүүлэх хүн гэж боддог. Энэ нь өөрөө хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхэд тохиож байгаа бас цаанаа утгатай юм. Учир нь 1990 оны эхээр сонин хэвлэлээр элдэв зүйл бичин гэмт хэрэгт хүртэл холбогдуулж явсан түүхтэй. Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шүүхээр цагаатгагдсан. Би өөрөө тэр үед прокурорын байгууллагад байсан. Тухайн үед хэвлэлээр гарсан бүх мэдээллийг цуглуулж аваад шалгах ажлын комиссын дарга байсан. Тэр хэвлэлээр цацагдсан зүйл нь нотлох баримтгүй шүүхээр хэрэгсэхгүй болж байсан удаатай. Ер нь аливаа хэлмэгдүүлэлт өөрөө хууль завхруулах явдал гаргахгүй байхаар бид сэтгэл санаагаа нэгтгэж яваа.
-Монгол Улсын хэмжээнд цагаатгалын ажил ямар шатандаа явж байгаа вэ. Одоогоор хэчнээн хүнийг цагаатгав?
-Ер нь цагаатгалын ажил өнгөрсөн зууны 30 оны сүүлээс эхэлсэн байдаг. Хэлмэгдүүлэлт олон хэлбэрээр явагдсан. 1998 оноос “Цагаатгагдсан хүмүүст нөхөн олговор олгох тухай” хууль гарсан. Энэ үеэс хойш цагаатгах ажил эрчимтэй явагдаж байгаа. Одоогийн байдлаар өнгөрсөн зууны эхний хэлмэгдэлтэнд хамрагдсан нийт 36 мянга гаруй хүн байдаг. Үүнээс 31 мянгыг нь цагаатгаж нөхөн олговор олгосон. Одоо энэ ажил үндсэндээ дуусах шатруугаа явж байгаа.
-Нөхөн олговрын хэмжээг нэмэх тал дээр яаж ажиллаж байна вэ?
-Нөхөн олговрын хэмжээ нь нэг удаад л 1 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Бид хуулийг л мөрдөж яваа. Хэлмэгдсэн хүмүүсийн дотор орон байрны асуудал, амьдралын асуудал тааруу байгаа талаараа олон хүн ханддаг. Бид ч эдгээр хүмүүст нь өгсөн байгаа.
-Хэчнээн хүнд орон байр шийдэж өгсөн бэ?
-Нийтдээ 16 мянга гаруй хүнд 16 тэрбум 420 сая төгрөгийг нөхөн олговор байрны тусламж хэлбэрээр өгсөн байдаг. Гэхдээ мэдээж хэрэг хүний амь насыг нэг сая төгрөгөөр үнэлнэ гэдэг хэцүү шүү дээ.
О.Баасанхүү: Шинэ цагийн хэлмэгдүүлэлтийг зогсоох хэрэгтэй
УИХ-ын гишүүн, МАХН-ын гишүүн О.Баасанхүүтэй уулзлаа.
-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрийг хүндэтгэж байна. Та сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгсдэд нөхөн олговор олгох дээрээс нь улс төрийн хилс хэргийг дахин гаргахгүй байх талаар хууль батлагдсан байгаа. Энэ хуульд улс төрийн хилс хэрэг гэж юү вэ гэдэг талаар маш тодорхой ойлголтыг хуулиар тодорхойлж өгсөн байдаг. 1937 оны цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад гэж хэлж болохоор өчнөөн олон хүнийг буудан амь насыг нь хороосон гашуун түүх гарч байсан гадна улс төрийн шинэ үеийн хэлмэгдүүлэлт бас газар авсаар байна.
-Шинэ үеийн гэдгээ тайлбарлавал?
-Намаар нь бусдыг ялгаварлан ажилгүй болгох, үзэл бодлоор нь ялгаварлах итгэл үнэмшил шашинаар нь ялгаварлах, улс төрийн зорилгоор нэгнээ хилс хэрэгт гүтгэх, гутаан доромжлох, айлган сүрдүүлэх мөрдөн мөшгих гэх зэрэг шинэ цагийн хэлмэгдүүлэлт хэрээс хэтэрсэн нь харагдаж байна.
-Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хэлмэгдлийн дурсан санахдаа бус харин энэ хэлмэгдүүлэлтийг зогсоох ёстой бодлого шийдвэр гаргахад гол утга учир оршиж байгаа юм. МАХН-ын хувьд УИХ-ын дэд дарга Л.Цог, Цагаатгалын комиссын даргын алба хашдаг. Түүгээр дамжуулаад бид “Цагаатгалын тухай хууль”-д өөрчлөлт оруулахаар санал өгсөн боловч одоогоор УИХ-д батлагдаагүй гацаад байгаа юм.
-Юунаас болж гацаад байгаа гэж та үзэж байна вэ?
-Хамгийн гол нь хэлмэгдүүлсэн хүний үр сад нь төрийн ордонд орчихсон шинэ цагийн хэлмэгдүүлэлтийг хийж байгаа учраас энэ асуудал тун хэцүү байна.
-Намрын чуулганаар амжиж батлагдах болов уу?
-Батлагдаасай л гэж хүсээд байна. Харамсалтай нь өнөөдөр нийгэм, иргэн рүүгээ хандсан шийдвэрээсээ илүү эрх мэдэл, удирдлага руугаа яаж дарга болох вэ, хэрхэн эрх мэдэл авах вэ, яаж мөнгө босгох вэ гэсэн асуудлаар л эрээ цээргүй аашилж байна.
-Тодруулбал?
-Төрийн ордны хажууд талд эмнэлэг байсан байрыг нураах шийдвэр гаргаад эрх мэдэлтэнгүүд суурьшихаар болоод тэмцэж байсан. Гэвч одоо Багшийн дээд сургуулийн замын эсрэг талд байрлах Монгол Солонгосын хамтарсан “Ионсей найрамдал” эмнэлгийн барилгыг нураах шийдвэр гаргасан байна. Учир нь тухайн газар л гоё харагдсан бололтой. Тухайлбал, Сонор гэж Э.Бат-Үүлийн өмчлөлийн байрны урд байдаг барилга. Ардчиллын үед устгая нураая гээд байгаа нь арай л хэтэрч байна шүү. Тиймээс бид олуулаа байх ёстой. Улс төрийн хэлмэгдүүлэлтийг зогсоохын тулд олуулаа байх ёстой гэж бодож байна.


















