Ю.Цэдэнбалын хүүг Монгол Улсын иргэнээр шинэчлэн бүртгэжээ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойг өнгөрөгч өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн.
Мэдээллийн алба

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойг өнгөрөгч өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн. Ойг тэмдэглэх үйл ажиллагаанд түүний хүү Ц.Зориг ОХУ-аас ирж оролцож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Цэдэнбалын Зоригтод түүний иргэний харьяаллыг шинэчлэн бүртгэсэн тухай Монгол Улсын иргэний үнэмлэх, Монгол Улсын энгийн гадаад паспортыг гардуулан өгчээ.
Ц.Зориг Монгол Улсын иргэн бөгөөд хуучин улаан паспорттойгоо байсан учраас иргэний цахим үнэмлэх, энгийн гадаад паспортыг шинэчлэн олгосон аж.


















