Юкия Амано Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирлаар 3 дахь удаагаа сонгогдлоо
Юкия Аманог Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирлаар 3 дахь удаагаа сонгосон байна. Австрийн Вена хотод өчигдөр Олон улсын атомын энергийн агентлагийн удирдах зөвлөлийн хурал болсон байна.
Мэдээллийн алба

Юкия Аманог Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирлаар 3 дахь удаагаа сонгосон байна. Австрийн Вена хотод өчигдөр Олон улсын атомын энергийн агентлагийн удирдах зөвлөлийн хурал болсон байна. Энэ хуралдаанд оролцсон 35 улсын төлөөлөгч бүгд Юкия Аманог улируулан сонгох саналыг дэмжсэн байна.
Гурав дахь удаагаа тус байгууллагыг удирдахаар болсон Юкия Амано сэтгүүлчидтэй уулзах үеэрээ энэ албанд нэр дэвшихэд дэмжин дахин сонгосонд талархаж байгаагаа илэрхийлж, цаашдаа улам илүү үр дүнтэй ажиллах болно гэдгээ амласан байна. Мөн тэрбээр Умард Солонгосын цөмийн хөтөлбөрт хяналт тавих ажлаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна.
Юкия Аманог Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирлаар гурав дахь удаагаа сонгосныг ирэх есдүгээр сард батлах юм байна.


















