Юм бүхнийг Г.Сарангэрэлтэй холбож болохгүй
"Энэ бол ташаа мэдээлэл байна. Бид энэ талаар удахгүй сэтгүүлчдэд мэдээлэл өгөх болно. Байгууллагын дотоод бүтцэд өөрчлөлт орох нь орсон. Гэхдээ юм бүхнийг Г.Сарангэрэлтэй холбож болохгүй" гэсэн юм.
Мэдээллийн алба

"Сарангэрэлийн дуулианд нэр дурдагдаж байсан хурандаа нарыг ажлаас нь чөлөөллөө" гэсэн мэдээ зарим мэдээллийн хэрэгслээр гарсан байна. Тодруулбал, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар гэх нэгжийг өөрчлөхөөр болж, ЗБГХТГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн гэжээ.
Энэ мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, "Энэ бол ташаа мэдээлэл байна. Бид энэ талаар удахгүй сэтгүүлчдэд мэдээлэл өгөх болно. Байгууллагын дотоод бүтцэд өөрчлөлт орох нь орсон. Гэхдээ юм бүхнийг Г.Сарангэрэлтэй холбож болохгүй" гэсэн юм.


















