Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЮНЕСКО-гийн 2005 оны конвенцын шинжээч бэлтгэх сургалт болж байна

Соёлын олон төрлийг дэмжих Олон Улсын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Соёлын үйлдвэрлэлийн бодлого боловсруулах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЮНЕСКО-гийн 2005 оны конвенцын шинжээч бэлтгэх сургалт болж байна
ЮНЕСКО-гийн 2005 оны конвенцын шинжээч бэлтгэх сургалт болж байна. Зураг: МҮОНРТ

Соёлын олон төрлийг дэмжих Олон Улсын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Соёлын үйлдвэрлэлийн бодлого боловсруулах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд ЮНЕСКО-гийн “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай” 2005 оны конвенцын шинжээч бэлтгэх сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас Бүтээлч үйлдвэрлэл, инновацийн төвтэй хамтран 2020 оны нэгдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтад орон нутгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтнүүд, нийслэлийн дүүргүүдийн мэргэжилтнүүд, үндэсний багийн гишүүдийн төлөөлөл 80 орчим хүн хамрагдаж байна. Сургалт нь дараах үндсэн агуулгын хүрээнд явагдаж байна. Үүнд:

• Бүтээлч үйлдвэрлэл ба ЮНЕСКО-гийн 2005 оны конвенц
• Бүтээлч үйлдвэрлэл ба инновацийн түншлэл
• “Create 2030” хэлэлцүүлэг

Сургалтын гол үр дүнг 2005 оны ЮНЕСКО-гийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай конвенцыг орон нутагт хэрэгжүүлэх, судлан танилцуулах шинжээчид бий болж байгаагаар тодорхойлж болох юм.

Эх сурвалж: БСШУСЯ

Хуваалцах