Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын гишүүдийн хурал болов

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын гишүүдийн хурал 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдөр цахимаар болов.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын гишүүдийн хурал болов
ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын гишүүдийн хурал болов. Зураг: МҮОНРТ

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын гишүүдийн хурал 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдөр цахимаар болов. Хурлыг нээж Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин үг хэлсэн бөгөөд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга тус комиссын 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн биелэлт болон 2021 оны төлөвлөгөөний төслийг танилцуулав.

Тус комисс нь үндсэн 5 салбарын хүрээнд нийт 10 зорилт бүхий 14 арга хэмжээг хэрэгжүүлж, төлөвлөгөөнд тусгагдаагүй 31 ажлыг нэмж гүйцэтгэсэн байна. Тухайлбал, ЮНЕСКО-гийн төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд хэрэгжүүлэх гадаад арга хэмжээнд 4 хүнийг эхний улиралд, Ковид-19 цар тахлын улмаас танхимын сургалт, арга хэмжээг цахим хэлбэрт шилжүүлж вебинар, цахим уулзалт, сургалтад нийт 847 хүнийг хамруулсан байна.

Хуваалцах