Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

ЮНЕСКО-гоос Батламж хүлээн авах ёслолын ажиллагаа болно

Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хуралдаанаар Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад манай улсаас “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” өвийг хэлэлцэн оруулсан. Мөн ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЮНЕСКО-гоос Батламж хүлээн авах ёслолын ажиллагаа болно
ЮНЕСКО-гоос Батламж хүлээн авах ёслолын ажиллагаа болно. Зураг: МҮОНРТ

Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хуралдаанаар Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад манай улсаас “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” өвийг хэлэлцэн оруулсан. Мөн ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад монгол түмний бичиг үсгийн гайхамшгийг илтгэх “Монгол уран бичлэг”-ийг бүртгэсэн. Тэгвэл өнөөдөр 11:40 цагт Монголын Хүүхдийн ордонд “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад, “Монгол уран бичлэг”-ийг Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгэн тунхагласан Батламж хүлээн авах ёслолын ажиллагаа болно.

Түлхүүр үг:ЮНЕСКО-гоос Батламж хүлээн авах ёслолын ажиллагаа болно
Хуваалцах