Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЮНЕСКО-ийн хөтөлбөрт Монголоос нэр дэвшүүлсэн баримтат өвийн төсөл хэрэгжихээр боллоо

энэ жилийн сонгон шалгаруулалтад Үндэсний төв архив, Архивын судалгааг дэмжих мэргэжлийн холбоо хамтран нэр дэвшүүлсэн "БНМАУ-ын 1945 оны Тусгаар тогтнолын төлөөх санал хураалтын баримт бичгийг олон нийтэд таниулан сурталчлах веб сайт хийх" төсөл шалгаран санхүүжилт авахаар болсон байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЮНЕСКО-ийн хөтөлбөрт Монголоос нэр дэвшүүлсэн баримтат өвийн төсөл хэрэгжихээр боллоо
ЮНЕСКО-ийн хөтөлбөрт Монголоос нэр дэвшүүлсэн баримтат өвийн төсөл хэрэгжихээр боллоо. Зураг: МҮОНРТ

ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн хороо Азийн соёлын төвтэй хамтран баримтат өвийн хадгалалт, хамгаалалт, хүртээмжийг сайжруулах зорилгоор буцалтгүй тусламжийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Тус тэтгэлэгт хөтөлбөрийн энэ жилийн сонгон шалгаруулалтад Үндэсний төв архив, Архивын судалгааг дэмжих мэргэжлийн холбоо хамтран нэр дэвшүүлсэн "БНМАУ-ын 1945 оны Тусгаар тогтнолын төлөөх санал хураалтын баримт бичгийг олон нийтэд таниулан сурталчлах веб сайт хийх" төсөл шалгаран санхүүжилт авахаар болсон байна.

Сонирхуулахад, Төслийн хүрээнд хийгдэх веб сайтыг 2021 оны 12 дугаар сард ашиглалтад оруулах аж.

Хуваалцах