Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЮНЕСКО Монголын санаачлага, оролцоог үнэллээ

Парис хотноо үргэлжилж буй ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 37 дугаар чуулганы хүрээнд “Технологийн тусламжтайгаар бичиг үсгийн боловсролыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хуралдаан боллоо. Уг арга хэмжээг ЮНЕСКО, Майкрософт-Нокиа корпорациуд хамтран зохион байгуулж, дэлхий дахинд боловсролыг дэмжин хөгжүүлэх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЮНЕСКО Монголын санаачлага, оролцоог үнэллээ
ЮНЕСКО Монголын санаачлага, оролцоог үнэллээ. Зураг: МҮОНРТ

Парис хотноо үргэлжилж буй ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 37 дугаар чуулганы хүрээнд “Технологийн тусламжтайгаар бичиг үсгийн боловсролыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хуралдаан боллоо. Уг арга хэмжээг ЮНЕСКО, Майкрософт-Нокиа корпорациуд хамтран зохион байгуулж, дэлхий дахинд боловсролыг дэмжин хөгжүүлэх үйлсэд дорвитой хувь нэмэр оруулж буй улс орны төлөөлөгчдийн тэргүүн нар, хувийн хэвшлийн удирдлагыг урьсны дотор Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга Л.Болд уригдан оролцов. уралдааны үндсэн илтгэгчид болон үг хэлж, санал бодлоо хуваалцсан бусад оролцогчид даян дэлхийн бичиг үсгийн боловсролыг сайжруулахад Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг санал нэгтэйгээр өндрөөр үнэлэн сайшаалаа. Ялангуяа ЮНЕСКО-гийн Суурь боловсрол ба ур чадварын хөгжлийн хэлтсийн дарга Мманцеца Маропе, Майкрософт корпорацийн Дэлхий дахины боловсролын стратегийн захирал Стивен Дуган, Олон Улсын Бичиг Үсгийн Хүрээлэнгийн захирал Даниел Вагнер, ЮНЕСКО-гийн Насан туршин боловсролын хүрээлэнгийн захирал Арне Карлсон нарын албан тушаалтнууд сайд Л.Болдтой тусгайлан уулзаж Монгол улсад баяр хүргэж байв.

Хуваалцах