Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ЮНИСЕФ: Сирид 2 сая хүүхэд сургуульд хамрагдаж чадахгүй байна

Сирид хоёр сая хүүхэд сургуульд сурч боловсрох боломжгүй байна гэж НҮБ-ын хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Генриетты Фор мэдэгдсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЮНИСЕФ: Сирид 2 сая хүүхэд сургуульд хамрагдаж чадахгүй байна
ЮНИСЕФ: Сирид 2 сая хүүхэд сургуульд хамрагдаж чадахгүй байна. Зураг: МҮОНРТ

Сирид хоёр сая хүүхэд сургуульд сурч боловсрох боломжгүй байна гэж НҮБ-ын хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Генриетты Фор мэдэгдсэн байна. Тэрбээр Сирид ажиллаж хүүхдүүдийн боловсрох орчин нөхцлүүдтэй танилцсаныхаа дараа ингэж мэдэгджээ.

Дайны уршгаар олон зуун сургууль эвдэрч сүйрсэн төдийгүй сургуулийн насны хүүхдүүд олноороо эцэг, эхийгээ даган дайнаас дайжин дүрвэсэн байна. Дайны хөлд өртөөгүй одоо байгаа сургуулиудын ачаалал хэтэрсэн байгаа юм байна.

Хэдийгээр дайнд өртөж эвдэрч сүйрээгүй ч ихэнх сургуулийн барилга эрчим хүч, усгүй байна. Зарим сургууль нь цонх, хаалга ч байхгүй аж. Сирид иргэний дайн гарснаас хойш найман жил өнгөрч байна. Энэ хугацаад 3000 хүүхэд зэвсэгт дайчдын эгнээнд орсон гэдэг тоо баримтыг ЮНИСЕФ-ийн гүйцэтгэх захирал дэлгэсэн юм.

Сирийн дайнаас болж 2.6 сая хүн улс орондоо, 2.5 сая нь хөрш орнууд руу дүрвэн зугтаад байгаа юм. ЮНИСЕФ-ийн гүйцэтгэх захирал таван өдөр Сирид айлчилсныхаа дараа хийсэн мэдэгдэлдээ тус улсад олон тэрбум ам.долларын урт хугацааны тусламж дэмжлэг үзүүлэх шаардлагатайг анхаарууллаа.

Хуваалцах