Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ЮНИСЕФ: Сирийн хямрал мөргөлдөөний үеэр 2018 онд мянга гаруй хүүхэд үрэгдсэн

Сирийн хямрал мөргөлдөөний үеэр 2018 онд мянга гаруй хүүхэд үрэгдсэн байна гэж ЮНИСЕФ мэдээллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЮНИСЕФ: Сирийн хямрал мөргөлдөөний үеэр 2018 онд мянга гаруй хүүхэд үрэгдсэн
ЮНИСЕФ: Сирийн хямрал мөргөлдөөний үеэр 2018 онд мянга гаруй хүүхэд үрэгдсэн. Зураг: МҮОНРТ

Сирийн хямрал мөргөлдөөний үеэр 2018 онд мянга гаруй хүүхэд үрэгдсэн байна гэж ЮНИСЕФ мэдээллээ. НҮБ-ын Хүүхдийн эрхийн агентлагийн мэдээлснээр өнгөрөгч 2018 онд Сирид 1106 хүүхэд нас баржээ. Энэ нь Сирид 2014 оноос хойш хамгийн олон хүүхэд үрэгдсэн гэсэн үзүүлэлт юм байна. Хүүхдүүд ихэвчлэн уурхайн осол болон тэсэрч дэлбэрээгүй зэвсгийн улмаас хохирсон тухай ЮНИСЕФ мэдээлэв.

Мөн Сири дэх нөхцөл байдлын талаар “Сирийн Засгийн газрын эсрэг зэвсэгт босогчдын сүүлчийн гол түшиц газар болсон Идлиб мужид байдал улам дордож байна” гэв. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар "Исламын улс" бүлэглэлийнхний эсрэг цэргийн ажиллагаа явуулж байгаа Багуз тосгонд ч мөн адил хүнд байгаа юм.

НҮБ-ын Хүүхдийн сан ЮНИСЕФ, Сирийн мөргөлдөгч талуудад хандан хүүхдүүдийн эрхийг хүндэтгэхийг уриалжээ.

Хуваалцах