Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Юрийн галавын ертөнц” киноны гуравдугаар анги 2021 онд нээлтээ хийнэ

“Юрийн галавын ертөнц” киноны гуравдугаар анги 2021 онд нээлтээ хийнэ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Юрийн галавын ертөнц” киноны гуравдугаар анги 2021 онд нээлтээ хийнэ
“Юрийн галавын ертөнц” киноны гуравдугаар анги 2021 онд нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

“Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн”, “Юрийн галавын ертөнц” киноны үргэлжлэл болох “Dominion” буюу “Ноёрхол” бүтээл 2021 оны зургаадугаар сард нээлтээ хийнэ.

Тус бүтээлийг “Jurassic world” нэг, хоёрдугаар ангийг найруулсан Колин Треворроу найруулж байна. Шинэ ангийн хөгжүүлэлт анх “Arcadia” нэртэй байсан бөгөөд зураг авалтын үеийн гэрэл зургууд нийтэд цацагдсанаар гуравдугаар анги “Dominion” нэрээр үзэгчдэд хүрэх нь тодорхой болсон юм.

Сонирхуулахад, “Jurassic world” киноны гуравдугаар ангийг Холливудын найруулагч Колин Треворроу болон Эмили Кармайкл нар хамтран бичсэн бөгөөд гол дүрийн жүжигчин болох Крис Пратт, Брайс Даллас Ховард, Сэм Нил, Лора Дерн, Жефф Голдблюм, Даниэль Пинеда, Жастис Смис нар өмнөх ангийн дүрээ дахин бүтээх аж.

Хуваалцах