Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“ЮуЭндЭн” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов

2013 онд даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан “Юу Энд Эн” ХХК мөн ондоо 2,4 сая төгрөгийн даатгалын хохирол үнэлгээний, 2,5 сая төгрөгийн бусад үйл ажиллагааны

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“ЮуЭндЭн” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов
“ЮуЭндЭн” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов. Зураг: МҮОНРТ

2013 онд даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан “Юу Энд Эн” ХХК мөн ондоо 2,4 сая төгрөгийн даатгалын хохирол үнэлгээний, 2,5 сая төгрөгийн бусад үйл ажиллагааны орлоготой ажилласан гэж тайлагнаснаас хойш уг үйл ажиллагааг огт эрхлээгүй нь тайлангаар нотлогдож буй юм.

Энэ тухайгаа тус компани 2014 онд “хохирлын үнэлгээчин ажлын чөлөө авснаас шалтгаалан үйл ажиллагаа зогссон” гэж тайлбарлажээ. Гэвч үүнээс хойш зургаан сарын хугацаанд нөхцөл байдал сайжраагүй. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх нөхцөл бүрдсэнийг удаа дараа сануулан, энэ оны долдугаар сард нэг сарын хугацаанд түдгэлзүүлж, тайлбар ирүүлэхийг шаардсан боловч өнөөг хүртэл албан ёсны тайлбар ирүүлээгүй байна.

Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаааар тус компаний даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах