Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

З.Баянсэлэнгэ бүлгийн дэд дарга боллоо

Өнөөдрөөс эхлэн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ эвслийн бүлгийн дэд даргаар ажиллах юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
З.Баянсэлэнгэ бүлгийн дэд дарга боллоо
З.Баянсэлэнгэ бүлгийн дэд дарга боллоо. Зураг: МҮОНРТ

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Сангийн яамны сайд Ч.Улаан ажиллаж байсан. Гэвч бүлгийн дэд дарга өчигдөр хуралдсан бүлгийн хуралдаан дээр ажил төрлийн ачаалал ихтэй байгаа учраас бүлгийн дэд даргаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт тавьжээ.

Бүлгийн гишүүд дэд даргын хүсэлтийг хүлээн авсан бөгөөд дахин санал хурааж МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг томилсон байна. Өнөөдрөөс эхлэн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ эвслийн бүлгийн дэд даргаар ажиллах юм.

Хуваалцах