Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

З.Баянсэлэнгэ, С.Зоригт нарыг дэмжив

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газрын зарим гишүүдийг өргөн барьсантай холбогдуулан өнөөдөр холбогдох байнгын хороод хуралдаж байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
З.Баянсэлэнгэ, С.Зоригт нарыг дэмжив
З.Баянсэлэнгэ, С.Зоригт нарыг дэмжив. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газрын зарим гишүүдийг өргөн барьсантай холбогдуулан өнөөдөр холбогдох байнгын хороод хуралдаж байгаа билээ. Тодруулбал, Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Барилга, хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг томилуулах тухай асуудлыг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 70 хувийн саналаар дэмжив.

Мөн Зам, тээврийн сайдаар УИХ-ын гишүүн М.Зоригтыг томилуулах тухай асуудлыг байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулсан юм. Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар УИХ-ын гишүүн М.Зоригтыг томилуулах асуудлыг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 60 хувийн саналаар дэмжлээ.

Уг хоёр гишүүнийг сайдаар томилохыг дэмжсэн саналыг үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.

Хуваалцах