Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

З.Болортунгалагийн сарын зайтай хоёр дахь алтан медаль

Тэрбээр өнгөрсөн сард Казахстаны Алматыд болсон Азийн АШТ-д урамтай сайхан барилдаж алтан медаль хүртсэнийг бөхийн хорхойтнууд сайн санаж байгаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
З.Болортунгалагийн сарын зайтай хоёр дахь алтан медаль
З.Болортунгалагийн сарын зайтай хоёр дахь алтан медаль. Зураг: МҮОНРТ

Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг Красноярскийн дэвжээнд Монголын эмэгтэй бөхчүүдээс хоёр дахь алтан медалийг авчирлаа.

Тэрбээр өнгөрсөн сард Казахстаны Алматыд болсон Азийн АШТ-д урамтай сайхан барилдаж алтан медаль хүртсэнийг бөхийн хорхойтнууд сайн санаж байгаа.

Тэгвэл ийнхүү сарын зайтай хоёр дахь түрүүгээ хүртэж “давхар цохилт” хийлээ. З.Болортунгалаг Красноярскийн дэвжээнд эзэн орны Мария Кузнецова, Динара Кудаева, Алина Климова, Евгения Апевалова нарыг илүүрхэж ялав.

Хуваалцах