Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

З.Энхболд: Анхдугаар чуулганыг маргааш хийвэл хууль зөрчсөн үйлдэл болно

АН-ын удирдлагууд өнгөрөгч сонгуультай холбоотой хууль зөрчсөн үйлдлүүдийн талаар мэдээлэл хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
З.Энхболд: Анхдугаар чуулганыг маргааш хийвэл хууль зөрчсөн үйлдэл болно
З.Энхболд: Анхдугаар чуулганыг маргааш хийвэл хууль зөрчсөн үйлдэл болно. Зураг: МҮОНРТ

АН-ын удирдлагууд өнгөрөгч сонгуультай холбоотой хууль зөрчсөн үйлдлүүдийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дарга З.Энхболд “Маргааш шинэ парламентийн Анхдугаар чуулган зарлагдсан. Гэхдээ Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг зарлахын өмнө УИХ-д суудалтай намуудтай зөвшилдөх ёстой. Ингэж зөвшилцөх ажил хийгдээгүй байгаа учраас бид чуулганыг хийх нь зохимжгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл бид өнгөрсөн сонгуультай холбоотой дөрвөн төрлийн зөрчил илрүүлсэн” гэв. Тодруулбал,

  1. МАН-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй нарын бичлэгийг хууль, хяналтын байгууллагынхан шалгах ажиллагаа явуулсангүй. Хуулийн байгууллага энэ хэргийг яаралтай шалгаж хариугаа гаргах хэрэгтэй. Учир нь энэ бол сонгуультай шууд холбоотой гэлээ.

  2. Саналын хайрцагнаас гарсан сонгогчдын тоо нэрсийн хавтгай дээр гарын үсгээ зурж саналын хуудас авсан хүнийхээ тооноос их байсан зөрчил илэрсэн байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн хэсгийн хороон дээр 234 саналын хуудсаар илүү байсан гэв. Өөрөөр хэлбэл, сонгогчид өгөөгүй 234 саналын хуудас хар машин руу орсон байна гэсэн үг. Гэхдээ энэ бол зөвхөн нэг тойргийн асуудал. Тиймээс бүх тойргийг шалгаж нягтлахгүйгээр анхдугаар чуулганыг хийх нь хууль зөрчиж байгаа үйлдэл гэв.

  3. Зарим аймгуудад саналын хуудас дууссан хэмээн канондсон саналын хуудас тарааж иргэдээс санал авсан. Энэ нь сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдэл гэлээ.

  4. З.Энхболд “Царцааны нүүдэл”-ийн асуудлыг шийдэж чадаагүй гэдгийг мөн хэлээд сонгуулийн үеэр 18 мянган сонгогч нэг газраас хасагдаж өөр газарт нэмэгдсэнийг бүртгэлийн байгууллага шалгах ёстой гэв.

Энэ мэт хууль зөрчсөн олон асуудал байхад анхдугаар чуулганыг хийх гэж яарах хэрэггүй. Анхдугаар чуулганыг долоодугаар сарын 29-нийг хүртэл хийх боломжтой. Ийм олон зөрчлийн дараа МАН-ын гишүүд тангарагаа өргөж гишүүн болж явах нь тохиромжгүй байна гэсэн юм.

Түүнчлэн энэ бүх асуудлыг шийдэхэд хоёр долоо хоног хангалттай гэж үзэж байна гэлээ.

Хуваалцах