З.Энхболд: “Б.Бат-Эрдэнэ ирж бэлгээ аваарай”
УИХ-ын даргын “ирж аваарай” хэмээн онцолсон бэлэг бол 50 нас хүрч буй УИХ-ын гишүүдэд өгдөг хадаг, мөнгөн аяга юм.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ 50 нас хүрчээ.
Маргааш буюу зургаадугаар сарын долооны өдөр түүний 50 насны ой тохиох юм. Харин өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр УИХ-ын дарга З.Энхболд Б.Бат-Эрдэнэ аваргад УИХ-ын нийт гишүүдийн өмнөөс төрсөн өдрийн баярын мэнд хүргэж буйгаа дуулгалаа. Тэрээр мөн Б.Бат-Эрдэнэ гишүүнд хандаж “Чуулганы завсарлагаанаар ирж бэлгээ аваарай” хэмээн их л тодотгон хэлсэн.
УИХ-ын даргын “ирж аваарай” хэмээн онцолсон бэлэг бол 50 нас хүрч буй УИХ-ын гишүүдэд өгдөг хадаг, мөнгөн аяга юм.


















