Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

З.Энхболд Баян-Өлгий аймагт ажиллалаа

Улсын Их Хурлын даргыг орон нутагт ажиллахад Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын даргын зөвлөх З.Нарантуяа болон албаны бусад хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдсан байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
З.Энхболд Баян-Өлгий аймагт ажиллалаа
З.Энхболд Баян-Өлгий аймагт ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын дарга З.Энхболд гуравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Түүнийг орон нутагт ажиллахад Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын даргын зөвлөх З.Нарантуяа болон албанa бусад хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдсан байна.

Тэрээр тус аймагт ажиллах томилолтоо Наурызын баярын өмнөх урлагийн тоглолт үзэж сонирхон, баярын хуралд оролцсоноор эхлүүлсэн. Тэрбээр мөн хурлын үеэр салбартаа онцгой гавьяа байгуулсан иргэдийг шагнаж урамшуулжээ.

Мөн тус аймаг дахь Барилгын цэргийн 340 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцсанаас гадна Казак түмний Науризын баярт оролцож мэндчилгээ дэвшүүлсэн байна. Үүний дараа З.Энхболд болон дагалдан яваа төлөөлөгчид Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын дөрөвдүгээр багийн нутагт орших “Асгатын мөнгөний орд”-д ажиллалаа.

Хуваалцах