З.Энхболд: Би Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлнэ
Саяхан хуралдсан ҮЗХ-ны хуралдааны үеэр намын даргыг огцруулах тухай асуудал яригдсан хэдий ч олны дэмжлэг авалгүй орхигдсон.
Мэдээллийн алба

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайдаас огцроод багагүй хугацаа өнгөрлөө. Намын дарга нь Ерөнхий сайд байх дүрэм бий хэмээн зарим гишүүн хэлж Н.Алтанхуягийг Ардчилсан намын даргаас огцруулах тухай асуудал яригдсан ч намын дотооддоо шийдэх асуудал учраас Н.Алтанхуяг Ерөнхий сайдаас огцорсон хэдий ч намын даргаар үлдэж болно гэж мөн хэсэг гишүүн өмгөөлсөөр буй.
Саяхан хуралдсан ҮЗХ-ны хуралдааны үеэр намын даргыг огцруулах тухай асуудал яригдсан хэдий ч олны дэмжлэг авалгүй орхигдсон. Харин ҮЗХ-ны хурлаас ирэх 12 дугаар сарын найманд намын Их хурлыг хуралдуулах шийдвэрийг гаргасан.
Гэтэл өнөөдөр УИХ-ын дарга, “Шонхор” фракцийн тэргүүн З.Энхболд өөрийн цахим хуудсаар дамжуулан ирэх сард болох намын Их хуралд өөрийгөө намын даргад нэр дэвшүүлнэ гэдгээ мэдэгдлээ.



















