З.Энхболд БНСУ-ыг зорилоо
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргын урилгаар гуравдугаар сарын 12-15-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатараас мордлоо.
Мэдээллийн алба

Улсын Их Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Батхүү, Д.Сарангэрэл, Ц.Цолмон, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, УИХ-ын даргын зөвлөх З.Нарантуяа, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нар багтжээ.