Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

З.Энхболд дарга Ё.Отгонбаяр гишүүнийг сайшаав

Харин УИХ-ын дарга З.Энхболд, Ё.Отгонбаярыг дөрвөн бууны нэрийг мэдэж байгаад нь сайшаав. Хариуд нь Ё.Отгонбаяр гишүүн цэргийн алба хааснаа нуусангүй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
З.Энхболд дарга Ё.Отгонбаяр гишүүнийг сайшаав
З.Энхболд дарга Ё.Отгонбаяр гишүүнийг сайшаав. Зураг: МҮОНРТ

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан Галт зэвсгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Галт зэвсгийн албан татварын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Амьтны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж байна.

Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан одоогийн чоно даяаршиж байгааг сэрэмжлүүлж хэлсэн бол, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр шашнаасаа хамаараад галт зэвсгийн талаарх ойлголт муутай, амьтны хамраас цус гаргаж үзээгүй гэдгээ илэрхийлэв. Харин УИХ-ын дарга З.Энхболд, Ё.Отгонбаярыг дөрвөн бууны нэрийг мэдэж байгаад нь сайшаав. Хариуд нь Ё.Отгонбаяр гишүүн цэргийн алба хааснаа нуусангүй.

Хэлэлцүүлгийн эцэст УИХ-ын нийт гишүүдийн 71.4 хувь нь дээрх хуулиудыг хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжлээ. Хуулиудыг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ХЗБХ-нд хүргүүллээ.

Түлхүүр үг:УИХ
Хуваалцах