Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

З.Энхболд Денверийн Их сургуулийн багш нарын төлөөлөлтэй уулзав

Тэрээр 2000-2004 онд АНУ-ын Денверийн Их сургуулийг төгсөж, мастерийн зэрэг хамгаалсан ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
З.Энхболд  Денверийн Их сургуулийн багш нарын төлөөлөлтэй уулзав
З.Энхболд Денверийн Их сургуулийн багш нарын төлөөлөлтэй уулзав. Зураг: МҮОНРТ

УИХ-ын дарга З.Энхболд Олон Улсын MBA программын захирал, доктор Дуглас Ален, “Spring” институтийн Ерөнхийлөгч Мирна Анн Адкинс болон АНУ-ын Денверийн Их сургуулийн багш, оюутнуудын төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзав.

З.Энхболд уулзалтын эхэнд төлөөлөгчдийг Монгол Улсад хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн салбар, хөгжлийн чиг хандлагын талаар танилцуулсан юм. Мөн Монгол Улс дэлхийн хөрөнгө оруулах таатай нөхцөлтэй 10 орны жагсаалтад багтсан тухай дуулгалаа.

Тэрээр 2000-2004 онд АНУ-ын Денверийн Их сургуулийг төгсөж, мастерийн зэрэг хамгаалсан ажээ.

Хуваалцах