Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

З.Энхболд дулааны цахилгаан станцуудад ажиллаж байна

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр “Амгалангийн дулааны станц”, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК, “Дулааны станц-4” ТӨХК-иудад ажиллаж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
З.Энхболд дулааны цахилгаан станцуудад ажиллаж байна
З.Энхболд дулааны цахилгаан станцуудад ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр “Амгалангийн дулааны станц”, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК, “Дулааны станц-4” ТӨХК-иудад ажиллаж байна.

“Амгалангийн дулааны станц”-ын барилга угсралтын ажилтай танилцахын зэрэгцээ “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн 50 мВт-ийн өргөтгөлийн төслөөр хийгдсэн ТГ-9, станцын шинээр баригдсан ус хөргөх цамхагтай танилцах юм. Харин “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК дээр цахилгааны 123 мВт өргөтгөл станцын сүлжээний утасны болон эргэлтийн усны шугамын шинэчлэлийн ажилтай тус тус танилцах ажээ.

Түүнийг дагалдан УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт болон албаны бусад хүмүүс ажиллаж байна.

Хуваалцах