Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

З.Энхболд хөдөлмөрийн хууль тогтоомжийн талаар уулзалт хийлээ

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар нарыг хүлээн авч уулзлаа

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
З.Энхболд хөдөлмөрийн хууль тогтоомжийн талаар уулзалт хийлээ
З.Энхболд хөдөлмөрийн хууль тогтоомжийн талаар уулзалт хийлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар нарыг хүлээн авч уулзлаа.

Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон Татварын тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Худалдааны тухай багц хууль, Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх тухай хууль болон Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль болон “Том төрөөс ухаалаг төр лүү” шилжих явцыг дэмжиж боловсруулсан хуулийн төсөл, зарим хөтөлбөр, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихад дэмжлэг үзүүлэх талаар санал тавьж харилцан санал солилцсон юм.

Хуваалцах