З.Энхболд Монголбанкны удирдлагуудтай уулзлаа
Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, зөвлөх З.Нарантуяа, Ц.Буянцогтоо нарын хамтаар Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа.
Мэдээллийн алба

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, зөвлөх З.Нарантуяа, Ц.Буянцогтоо нарын хамтаар Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа.
Улсын Их Хурлын дарга төв банкны удирдлагуудтай уулзах үеэрээ төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдийн үр өгөөжийн талаар зарим зүйлийг тодруулж, санал солилцсон юм.
Уулзалтын үеэр дээрх байгууллагын удирдлагууд байгууллагынхаа хууль эрх зүйн орчныг сайжруулах, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг дээшлүүлэхтэй холбогдсон зарим саналыг Улсын Их Хурлын даргад уламжилсан байна.


















