Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

З.Энхболд: Монголын ард түмний сонголтыг хүндэтгэж байна

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгууль болж, АН цөөн суудал авах болсон. Тус сонгуулийн дүнтэй холбогдуулан АН-ын дарга З.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
З.Энхболд: Монголын ард түмний сонголтыг хүндэтгэж байна
З.Энхболд: Монголын ард түмний сонголтыг хүндэтгэж байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгууль болж, АН цөөн суудал авах болсон. Тус сонгуулийн дүнтэй холбогдуулан АН-ын дарга З.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Монголын ард түмэн сонголтоо хийлээ. Ардчилсан нам энэ сонголтыг хүндэтгэж байна. МАН болон бусад ялсан өрсөлдөгч нартаа баяр хүргэе. Манай намын ялсан 10 гаруй гишүүндээ баяр хүргэе. Сонгуулийн үр дүнг гэдэг бол ард түмэн тавьж байгаа үнэлгээ юм аа. Албан ёсоор энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч байна.

Ардчилсан нам бүтээн байгуулалтын ажлаасаа ухрахгүй. Туйлын хэцүү дөрвөн жилийн ард гарсан. Бид эдийн засгаа өдий зэрэгт авч гарч ирсэн. Үүнээс илүү амжилттай ажиллахыг МАН-д уриалж байна. Амаргүй жилүүд үргэлжилнэ. Л.Эрхэмбаяр бид хоёр намын дүрмийн дагуу хариуцлагаа хүлээнэ. Бүх шатны байгууллагууд хурал зөвлөгөөнөө хийх байх аа." гэсэн юм.

Хуваалцах