Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

З.Энхболд: Н.Удвал сайд гудамжинд явж байгаа мэт хашгирах хэрэггүй

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд байгуулсан “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
З.Энхболд: Н.Удвал сайд гудамжинд явж байгаа мэт хашгирах хэрэггүй
З.Энхболд: Н.Удвал сайд гудамжинд явж байгаа мэт хашгирах хэрэггүй. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд байгуулсан “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.

Энэ үеэр зарим гишүүн ингэж дахин дахин гадаад улсаас зээл тусламж авч байгаа нь эргээд төсөвт өр болно гэдгийг хэлж эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн бол энэ бүхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал тайлбар хийсэн юм. Тэрээр өнгөрсөн 2012 онд намайг анх Эрүүл мэндийн яамыг авахад өвчтөн нь үзүүлж чаддаггүй, үзүүлээд онош нь тогтоогддоггүй байсан. Энэ талаар өмнө нь чуулганы хуралдаанд хэлж байсан. Харин одоо бол өөр болсон гэдэг тайлбарыг хийлээ. Н.Удвал сайдыг ийнхүү тайлбар хийж байх хооронд цаг нь дууссан тул микрофон нь хаагдлаа. Хэлж байсан үгээ дуусгаагүй сайд үргэлжлүүлэн ярихыг хүсэхэд УИХ-ын дарга З.Энхболд дургүйцэн “Сайдын микрофон ч гэсэн хугацаатай. Тэгээд ч гудамжинд явж байгаа мэт хашгирах хэрэггүй”-г сануулсан юм.

Хуваалцах