З.Энхболд орон нутгийн удирдлагуудтай уулзлаа
УИХ-ын дарга З.Энхболд өнөө өглөө Төрийн ордонд эхэлсэн гурван өдрийн семинарт оролцож байгаа аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзан УИХ-аас баталсан зарим хууль тогтоомжийн талаар тайлбарлан таниулж, санал солилцов.
Мэдээллийн алба

Уулзалтын үеэр орон нутгийн удирдлагуудаас гаргасан асуултад хариулт өгөөд энэ жил 16 аймгийн 16 сумын төвд цэвэр бохир ус, цэвэрлэх байгууламж, зам талбай, гэрэлтүүлэг бүхий орчин үеийн инженерийн байгууламжтай шинэ сумын төв бий болгох хөрөнгө мөнгөний асуудлыг шийдсэн тул энэ асуудалд онцгой анхаарч санаачилгатай ажиллахыг орон нутгийн удирдлагуудад зөвлөлөө.