Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

З.Энхболд С.Оюун сайдад баяр хүргэлээ

Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд түүнийг НҮБ-ын Байгаль орчны ассамблейн даргаар сонгогдсонд баяр хүргэсэн бол УИХ дахь эмэгтэй гишүүд С.Оюун сайдад цэцэг гардуулсан юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
З.Энхболд С.Оюун сайдад баяр хүргэлээ
З.Энхболд С.Оюун сайдад баяр хүргэлээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун НҮБ-ын Байгаль орчны ассамблейн даргаар сонгогдсон. Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд түүнийг НҮБ-ын Байгаль орчны ассамблейн даргаар сонгогдсонд баяр хүргэсэн бол УИХ дахь эмэгтэй гишүүд С.Оюун сайдад цэцэг гардуулсан юм.

Мөн энэ үеэр УИХ-ын дарга зургаадугаар сард төрсөн УИХ-ын гишүүдэд төрсөн өдрийн мэнд дэвшүүлсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Цог өнгөрсөн сарын 22-ны өдөр 62 нас хүрсэн байна. Мөн УИХ-ын гишүүн Су.Батболд өнгөрсөн сарын 24-нд 51 нас хүрчээ.

Хуваалцах