Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

З.Энхболд урилгаа гайхуулав

Чуулганы нэг цагийн завсарлагааныг хүртэл ашиглаж өөрт нь өгсөн хөлбөмбөгийн тэмцээний урилгыг гайхуулж байхыг бодоход эрхэм дарга хөлбөмбөгт тун дуртай нэгэн бололтой.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
З.Энхболд урилгаа гайхуулав
З.Энхболд урилгаа гайхуулав. Зураг: МҮОНРТ

Өнөө өглөө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Монголын хөлбөмбөгийн холбооноос УИХ-ын дарга болон эрхэм гишүүдэд ирэх сард манай улсад болох Азийн хөлбөмбөгийн холбооны President's Cup тэмцээний урилгыг бөмбөгийн хамт дурсгасан.

Бөмбөг, урилгаа гардаж авсан гишүүд нэг хэсэг шуугилдаж байгаад хуралдаанаа үргэлжлүүлсэн. Харин чуулганы завсарлагаанаар УИХ-ын дарга өөрийн фэйсбүүк хуудаснаа тэмцээний урилгын зургийг оруулж "5 сарын 1-6-ны хооронд болох Азийн хөлбөмбөгийн холбооны President's Cup тэмцээнийг үзэж Монголоо төлөөлж орж байгаа "Эрчим" багаа дэмжихийг уриалж байна. Тэмцээн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд явагдана" гэж бичжээ.

Чуулганы нэг цагийн завсарлагааныг хүртэл ашиглаж өөрт нь өгсөн хөлбөмбөгийн тэмцээний урилгыг гайхуулж байхыг бодоход эрхэм дарга хөлбөмбөгт тун дуртай нэгэн бололтой.

Хуваалцах