З.Энхболд Өвөрхангай аймагт амарч байна
УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд ээлжийн амралтын хугацаандаа Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд амарч байгаа. Тэрээр ээлжийн амралтын хугацаандаа Баруунбаян-Улаан сумын ойд оролцоно. Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 185 км-ийн зайд орших Баруунбаян-Улаан сумын 90 жилийн ой энэ жил
Мэдээллийн алба

УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд ээлжийн амралтын хугацаандаа Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд амарч байгаа. Тэрээр ээлжийн амралтын хугацаандаа Баруунбаян-Улаан сумын ойд оролцоно. Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 185 км-ийн зайд орших Баруунбаян-Улаан сумын 90 жилийн ой энэ жил тохиож буй.
Мөн энэ үеэрээ амралтын хугацаандаа УИХ-ын дарга Баян-Өлгий аймгийн Төрийн тахилгат Алтай ханы Таванбогд хайрханд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ тус аймаг дахь Тайшир болон Дөргөний усан цахилгаан станцын ажил байдалтай танилцах юм.
УИХ-ын дарга З.Энхболдыг ээлжийн амралттай байх хугацаанд түүнийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, М.Энхболд нар орлон ажиллаж байна.


















