Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

З.Энхболд: Зөв бодлогын ачаар долларын ханш 5000 хүрчихээгүй байна

Нээлтээ хийж чадахгүй байгаа УИХ-ын ээлжит бус чуулган энэ долоо хоногийн чухал сэдэв болж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
З.Энхболд: Зөв бодлогын ачаар долларын ханш 5000 хүрчихээгүй байна
З.Энхболд: Зөв бодлогын ачаар долларын ханш 5000 хүрчихээгүй байна. Зураг: МҮОНРТ

Нээлтээ хийж чадахгүй байгаа УИХ-ын ээлжит бус чуулган энэ долоо хоногийн чухал сэдэв болж байна. Өчигдөр АН-ын гишүүд Монголын Ардчилсан холбооны анхдугаар хуралдааны 26 жилийн ойг тохиолдуулж хийсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд өөрийн байр суурийг илэрхийлсэн. Тэрбээр чуулганд МАН, МАХН-ын гишүүд ирэхгүй байгааг хэлээд их хурлын ямар ч гишүүн чуулганы товлогдсон хугацаанд ажлаа хийх ёстой хэмээн мэдэгдсэн. Харин түүний хэлсэн үгнээс “Сайн бодлого явуулсны хүчинд өнөөдөр долларын ханш 5000 төгрөгт хүрээгүй байна” гэсэн үг сөрөг хүчнийхэнд хамгийн түрүүнд хүрчээ. Учир нь долларын ханш 2000 төгрөг хүрэхэд л ард түмний амьдралд ингэж нөлөөлж байгааг юу ч биш гэж эрх баригчид бодож байна гэх мессежийг цахим сүлжээгээр тарааж эхэлжээ.

Хуваалцах