З.Энхболдыг ашиг сонирхлын зөрчилтэй тул огцрох шаардлагатай гэв
УИХ-ын дарга З.Энхболдыг ашиг сонирхлын зөрчилтэй учраас огцрох шаардлагатай гэж иргэн А.Гантамир үзэж байна.
Мэдээллийн алба

УИХ-ын дарга З.Энхболдыг ашиг сонирхлын зөрчилтэй учраас огцрох шаардлагатай гэж иргэн А.Гантамир үзэж байна.
Учир нь Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцыг хууль зөрчин дэд даргаар томилсон гэж тэрээр хэллээ. Мөн тэрээр мэргэжлийн байгууллагын даргын албан тушаалыг мэргэжлийн бус хүн удирдаж, хүний эрхийг зөрчиж байна гэв.
А.Гантамир өнгөрөгч зургаадугаар сард иргэн Б.Хурцыг хууль зөрчин АТГ-ын дэд даргаар томилсон тухай мэдэгдэж, Үндсэн хуулийн цэцэд хандаж байсан юм.


















