З.Энхболдыг намын даргад 100 хувь дэмжлээ
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан эхлээд нэг цаг гаруй хугацаа өнгөрөөд байна. Нийт 196 гишүүн оролцох ёстойгоос 164 нь энэ удаагийн хуралдаанд оролцож байгаа аж.
Мэдээллийн алба

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан эхлээд нэг цаг гаруй хугацаа өнгөрөөд байна. Нийт 196 гишүүн оролцох ёстойгоос 164 нь энэ удаагийн хуралдаанд оролцож байгаа аж. Хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэж тодруулах асуудлыг хэлэлцэх учиртай. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг, АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон. Мөн заалнаас сайд Л.Гантөмөрийг нэр дэвшүүлэх магадлал байгаа тухай зарим эх сурвалж мэдээлж байсан.
Гэвч хуралдааны үеэр АН-ын дарга Н.Алтанхуяг намын даргын үүрэгт ажлаа өгөхөөр болсоноо ҮЗХ-ны хурлын эхэнд мэдэгдэн, үүрэгт ажлаа өгөх өргөдлөө ҮЗХ-нд өгчээ. үүнтэй зэрэгцэн УИХ-ын дарга З.Энхболд намын даргад өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ. Түүнээс өөр хүн АН-ын даргад нэр дэвшүүлээгүй юм байна. АН-ын даргад нэрээ дэвшүүлсэн УИХ-ын дарга З.Энхболдыг ҮЗХ-ны гишүүд 100 хувь дэмжсэн байна. Ийнхүү намын даргаар сонгогодохоор дэмжигдээд байгаа З.Энхболдыг ирэх сарын 8-нд хуралдах намын Их хурлаар батлах аж.
Мөн АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг чөлөөлөх тухай асуудал хөндөгдөж магадгүй байна.


















