З.Ганбаатар 16 дугаар байрт оров
"Токио-2020" зуны паралимпын наадмын буудлагын тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалаар үргэлжилж байна.
Мэдээллийн алба

"Токио-2020" зуны паралимпын наадмын буудлагын тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалаар үргэлжилж байна.
Урьдчилсан шатанд 27 тамирчин онч сориход эх орноо төлөөлөн "Токио-2020" зуны паралимпын наадамд оролцож буй олон улсын хэмжээний мастер З.Ганбаатар 556 оноогоор (91, 89, 92, 95, 97, 92) 16 дугаар байрт шалгарав. Тэрбээр финалд наймдугаар байраар шалгарсан тамирчнаас найман оноо дутуу авчээ.
Харин шигшээ наймд Энэтхэгийн хоёр, Хятадын гурав болон Узбекистан, Польш, Оросын тамирчин шалгарч, цааш медалийн төлөө өрсөлдөхөөр болов.


















