З.Ганбаатар техникийн шалтгаанаар хурдан буудлагадаа оролцож чадсангүй
30 сум буудах дасгалд буу нь эвдэрч гацсаны улмаас техникийн шалтгаанаар хасагдан тэмцээнээ өндөрлүүлжээ.
Мэдээллийн алба

“Токио-2020” паралимпын наадамд оролцож буй Монголын тамирчин З.Ганбаатар өнөөдөр 25 метрийн спорт гар бууны дасгалын тогтоол буудлагаа өглөө гүйцэтгэсэн. Тогтоол буудлагад тэрбээр 30 сумнаас 279 оноо (89, 92, 98) авч, 31 тамирчнаас 19 дүгээр байрт бичигдэж байв.
Гэвч үдээс хойш явагдсан хурдан 30 сум буудах дасгалд буу нь эвдэрч гацсаны улмаас техникийн шалтгаанаар хасагдан тэмцээнээ өндөрлүүлжээ.
Энэ дасгалд БНХАУ-ын тамирчин Хуан Шин 585 оноогоор (тогтоол буудлагад 294, хурдан буудлагад 291) бүх тамирчныг тэргүүлсэн байна. 25 метрийн спорт гар бууны дасгалын медалийн төлөөх буудлага үргэлжилж байна.
З.Ганбаатарын хувьд есдүгээр сарын 4-нд гурав дахь дасгалдаа буюу сонгомол гар бууны 50 метрийн дасгалд онч сорино.


















