Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

З.Мэндсайхан: Салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эн тэргүүнд тавина

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан газар тариалангийн салбарын судалгаа, эрдэм шинжилгээний уураг тархи болсон

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
З.Мэндсайхан: Салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: Салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эн тэргүүнд тавина. Зураг: МҮОНРТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан газар тариалангийн салбарын судалгаа, эрдэм шинжилгээний уураг тархи болсон "Дарханы ургамал" газар тариалангийн хүрээлэнд ажиллалаа. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан шинжлэх ухаанд суурилсан, хөрсөнд буусан бодлого хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн салбарын эрдэмтэн судлаачдыг урт болон богино хугацааны сургалтанд хамруулж, олон улсын туршлага судлах чиглэлд дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэв.

Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид мэргэжилтнүүдээ чадавхижуулах, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн асуудалд анхаарч өгөхийг сайдаас хүслээ. Ургамал, газар тариалангийн хүрээлэн нь Монголд тариалангийн үйлдвэрлэлийг эрхлэх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний шинэ таримал сортуудыг бүтээх, нутагшуулах, тэдгээрийг тариалах, хөрс боловсруулах ажлыг хийж байна. Өнгөрсөн хугацаанд тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид үр тарианы 110 сорт бүтээж, 20 гаруйг нь нутагшуулаад байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах