Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

З.Нарантуяа тамгаа гардаж авлаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Санхүүгийн зохицуулах хорооны шинэ удирдлагыг танилцуулж, тамгыг нь гардуулан өгсөн юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
З.Нарантуяа тамгаа гардаж авлаа
З.Нарантуяа тамгаа гардаж авлаа. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд Санхүүгийн зохицуулах хорооны даргад УИХ-ын дарга нэр дэвшүүлнэ хэмээн заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны даргад З.Нарантуяаг нэр дэвшүүлснийг өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд томилсон билээ.

Тэрээр өнөөдөр томилогдсон даруйдаа үүрэгт ажлаа хүлээн авлаа. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Санхүүгийн зохицуулах хорооны шинэ удирдлагыг танилцуулж, тамгыг нь гардуулан өгсөн юм.

Хуваалцах