З.Занабазар 1/4 шигшээд шалгарлаа
Тэрбээр шөвгийн наймд Казахстаны Адлан Аскаровтой барилдана.
Мэдээллийн алба

Чөлөөт бөхийн 2019 оны 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Унгарын нийслэл Будапештийн “Ludovika Arena”-д эхэлсэн билээ.
Тус тэмцээний 57 кг-ын жинд насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгө, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Занабазар 1/8 шигшээд энэ жилийн залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт, эзэн орны Гамзатгажи Халидовтой хийж 8:4-өөр ялав.
Тэрбээр шөвгийн наймд Казахстаны Адлан Аскаровтой барилдана.


















