Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Заамар сумын нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байсан 3 компанийн үйл ажиллагааг зогсоолоо

МХЕГ-ын 12 дахь цахим шуурхай хурлаас өгсөн үүргийн дагуу Газрын даргын баталсан 19/108 дугаартай удирдамжаар Заамар сумын нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, бичил уурхайн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Заамар сумын нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байсан 3 компанийн үйл ажиллагааг зогсоолоо
Заамар сумын нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байсан 3 компанийн үйл ажиллагааг зогсоолоо. Зураг: МҮОНРТ

МХЕГ-ын 12 дахь цахим шуурхай хурлаас өгсөн үүргийн дагуу Газрын даргын баталсан 19/108 дугаартай удирдамжаар Заамар сумын нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, бичил уурхайн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд Байгаль орчин, Геологи, уул уурхайн, Хөдөлмөр, Хөдөлмөрийн эрүүл ахуй, Эрүүл ахуйн хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ.

Шалгалтад 11 аж ахуйн нэгж, байгууллага, 3 бичил уурхайн нөхөрлөл хамрагдсан ба 181 зөрчил илрүүлж 3 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг улсын /ахлах/ байцаагчийн актаар зогсоож, 135 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага, 38 заалт бүхий зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүллээ.

Хуваалцах