Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Заан” уутанд шар, цагаан будаа, элсэн чихрийг 5, 3, 2 кг-аар савлан худалдаалж буй зөрчил илэрлээ

Хяналт шалгалтаар “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төвд “Заан” нэрийн цагаан будаа, элсэн чихрийн сав баглаа боодлыг дуурайлган хийсэн уутыг зарж борлуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Заан” уутанд шар, цагаан будаа, элсэн чихрийг 5, 3, 2 кг-аар савлан худалдаалж буй зөрчил илэрлээ
“Заан” уутанд шар, цагаан будаа, элсэн чихрийг 5, 3, 2 кг-аар савлан худалдаалж буй зөрчил илэрлээ. Зураг: МҮОНРТ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь “Заан” нэрийн цагаан будаа, элсэн чихрийн барааны тэмдэг, сав баглаа боодлыг хуурамчаар худалдаалж байгаа тухай өргөдлийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төв, “Барс” захад хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төвд “Заан” нэрийн цагаан будаа, элсэн чихрийн сав баглаа боодлыг дуурайлган хийсэн уутыг зарж борлуулж байна.



Мөн “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төв, “Барс” захад үйлдвэрлэгчийн нэр, хаяг, барааны орц, найрлага, хадгалах хугацаа, хэрэглэх арга зэрэг барааны талаар хэрэглэгчид өгөх мэдээлэл байхгүй, хаана ямар улсад, хэзээ үйлдвэрлэгдсэн гарал үүсэл нь тодорхойгүй, шошгожилтын зөрчилтэй “Заан” нэрийн уутанд цагаан будаа, элсэн чихэр, шар будааг 5 кг, 3 кг, 2 кг-аар савлан худалдаалж байгаа зөрчил тус тус илэрсэн байна.



Эдгээр зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг “Нарантуул”, “Дүнжингарав”, “Барс” захын удирдлагуудад хүргүүллээ.

Зах, худалдааны төвөөр худалдаалж байгаа үйлдвэрлэгчийн нэр, хаяг, барааны орц, найрлага, хадгалах хугацаа, хэрэглэх арга зэрэг барааны талаар хэрэглэгчид өгөх мэдээлэл байхгүй, хаана ямар улсад, хэзээ үйлдвэрлэгдсэн гарал үүсэл нь тодорхойгүй, шошгожилтын зөрчилтэй 5 кг, 3 кг, 2 кг-аар савласан цагаан будаа, элсэн чихэр, шар будааг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: ШӨХТГ

Хуваалцах