Заануудын дэргэд унтах боломжийг танд олговол...
Таиландын хойд бүс нутгийн хамгийн том хот болох Чианграйд байрлах нэгэн амралтын газар жуулчдад ер бусын үйлчилгээг санал болгож байна.
Мэдээллийн алба

Таиландын хойд бүс нутгийн хамгийн том хот болох Чианграйд байрлах нэгэн амралтын газар жуулчдад ер бусын үйлчилгээг санал болгож байна. Саяхан нээлтээ хийсэн "Jungle Bubbles" гэх амралтын газар жуулчдыг заануудын дэргэд амарч, унтах боломжийг олгож байгаа юм. Энэхүү ширэнгэн ойд байрлах амралтын газар хоёр ширхэг бөмбөгөр шилэн амралтын өрөөтэй аж.
Дээрх шилэн байгууламжуудын ойролцоо гурван заан байнга идээшдэг бөгөөд жуулчид ойн дунд хуурай газрын хамгийн том амьтан болох заануудын дэргэд амралтаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлжээ. Хосоороо аялж байгаа жуулчид 563 ам.долларыг төлснөөр заануудын дэргэд байрлах шилэн хоргон өрөөнд нэг шөнийг өнгөрүүлэх боломжтой юм. Хорин хоёр метр квадрат бүхий шилэн өрөөг тансаг зэрэглэлээр тохижуулсан аж.





















